Еврей 2:10-18

Еврей 2:10-18 АБ2013

Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд “Таны нэрийг Би Ах дүүстээ тунхаглана, Чуулган дунд Би Таныг магтах болно”, мөн “Итгэлээ Би Түүнд тавина” “Намайг болон Надад Бурханы өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ. Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. Учир нь Тэр үнэхээр тэнгэрэлч нарт бус, харин Абрахамын үр удамд санаа тавьдаг. Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.