ЕВРЕЙ 2:10-18

ЕВРЕЙ 2:10-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд “Таны нэрийг Би Ах дүүстээ тунхаглана, Чуулган дунд Би Таныг магтах болно”, мөн “Итгэлээ Би Түүнд тавина” “Намайг болон Надад Бурханы өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ. Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. Учир нь Тэр үнэхээр тэнгэрэлч нарт бус, харин Абрахамын үр удамд санаа тавьдаг. Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.

Хуваалцах
ЕВРЕЙ 2 унших

ЕВРЕЙ 2:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. Учир нь Ариусгагч болон ариусгагдагсад бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд “Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана, Чуулганы дунд Таныг Би магтан дуулна”, мөн “Би Түүнд найдна”, “Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ. Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм. Учир нь үнэхээр Тэр тэнгэр элч нарт бус, харин Абрахамын үр удамд тусалдаг билээ. Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна.

Хуваалцах
ЕВРЕЙ 2 унших