Эхлэл 45:21-23

Эхлэл 45:21-23 АБ2013

Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф, Фараоны айлдсан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв. Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ. Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх үр тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав.