Эхлэл 45:1-5

Эхлэл 45:1-5 АБ2013

Иосеф хажуудаа зогсож байсан бүгдийн өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд —Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй. Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ. Иосеф ах дүү нартаа —Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй. Иосеф ах нартаа —Надад ойрт гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф —Би та нарын Египет уруу худалдсан тэр дүү Иосеф чинь байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.

Video for Эхлэл 45:1-5

Эхлэл 45:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв