Эхлэл 42:18-24

Эхлэл 42:18-24 АБ2013

Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа. Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг хорионыхоо байранд үлдээгээд, бусад нь харин явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо үр тариа хүргэж өг! Тэгээд отгон дүүгээ над дээр аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор үйлджээ. Тэд —Бид дүүгийнхээ явдлаас болж ялтан болцгоолоо. Биднээс энэрлийг гуйсан түүний сэтгэлийн зовлон шаналлыг нь бид харсан ч сонсоогүй тул тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав. Реубен бусдадаа —Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ. Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй. Иосеф тэднийг орхин гарч, уйлав. Дараа нь тэрээр тэдэн дээр эргэж ирээд, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж, тэдний нүдний өмнө хүлж орхив.