ЭХЛЭЛ 42:18-24

ЭХЛЭЛ 42:18-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа. Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг шоронд үлдээгээд, бусад нь явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс хүргэж өг. Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор хийжээ. Тэд —Бид дүүгийнхээ явдлаас болж үнэхээр гэмтэн болцгоолоо. Түүнийг биднээс гуйхад нь сэтгэлийн зовлонг нь бид харсан хэдий ч, үгийг нь сонсоогүй учир тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав. Реубен бусдадаа —Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ. Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй. Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэн ирж, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж аваад, тэдний нүдний өмнө хүлж орхив.

Хуваалцах
ЭХЛЭЛ 42 унших

ЭХЛЭЛ 42:18-24 Ариун Библи 2013 (АБ2013)

Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа. Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг хорионыхоо байранд үлдээгээд, бусад нь харин явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо үр тариа хүргэж өг! Тэгээд отгон дүүгээ над дээр аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор үйлджээ. Тэд —Бид дүүгийнхээ явдлаас болж ялтан болцгоолоо. Биднээс энэрлийг гуйсан түүний сэтгэлийн зовлон шаналлыг нь бид харсан ч сонсоогүй тул тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав. Реубен бусдадаа —Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ. Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй. Иосеф тэднийг орхин гарч, уйлав. Дараа нь тэрээр тэдэн дээр эргэж ирээд, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж, тэдний нүдний өмнө хүлж орхив.

Хуваалцах
ЭХЛЭЛ 42 унших