Эхлэл 34:25-29

Эхлэл 34:25-29 АБ2013

Гурван өдрийн дараа тэднийг хөндүүрлэн байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон Леви хоёр сэлмээ авцгааж, ажиг сэжиггүй байгаа хотыг довтлон хамаг эрчүүдийг нь алжээ. Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов. Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ. Тэдний хонь, үхэр, илжиг бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь тэд булаан авав. Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ.

Video for Эхлэл 34:25-29