Эхлэл 29:22-30

Эхлэл 29:22-30 АБ2013

Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ. Үдэш нь Лабан тэнд охин Леагаа авчирсанд Иаков түүн дээр оржээ. Лабан зарц бүсгүй Зилпагаа охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Ёсолсонтойгоо долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэв. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахелаа ч эхнэр болгон өгчээ. Лабан зарц бүсгүй Билхагаа охин Рахелдаа шивэгчнээр өглөө. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

Video for Эхлэл 29:22-30