ЭХЛЭЛ 29:22-30
ЭХЛЭЛ 29:22-30 Ариун Библи 2013 (АБ2013)
Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ. Үдэш нь Лабан тэнд охин Леагаа авчирсанд Иаков түүн дээр оржээ. Лабан зарц бүсгүй Зилпагаа охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Ёсолсонтойгоо долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэв. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахелаа ч эхнэр болгон өгчээ. Лабан зарц бүсгүй Билхагаа охин Рахелдаа шивэгчнээр өглөө. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.
ЭХЛЭЛ 29:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)
Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв. Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ. Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ. Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.