Эхлэл 26:7-9
Эхлэл 26:7-9 АБ2013
Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ. Исаак тэнд удаан хугацаагаар суусан бөгөөд Филистийн хаан Абимелех цонхоороо харж байгаад, Исаак эхнэр Ребекагаа энхрийлэхийг нь үзсэн аж. Абимелех Исаакийг дуудан —Тэр үнэхээр чиний эхнэр атал чи юунд түүнийг энэ миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак —Ребекагаас болоод би үхчихгүй юмсан гэж бодсон юм гэв.