ЭХЛЭЛ 26:7-9
ЭХЛЭЛ 26:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр газрын хүмүүс түүний эхнэрийн тухай асуусанд тэрээр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека харваас гоо үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гэж бодоод, түүнийг эхнэрээ гэж хэлэхээс айжээ. Исаак тэнд удаан суусан бөгөөд Исаак эхнэр Ребекагаа тэвэрч байгааг Филистийн хаан Абимелех цонхоороо харав. Абимелех Исаакийг дуудан —Тэр бол чиний эхнэр үнэхээр мөн байтал чи яахин түүнийг миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак —Түүнээс болж би үхэх болов уу гэж бодсон юм гэж хариулав.
ЭХЛЭЛ 26:7-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ. Исаак тэнд удаан хугацаагаар суусан бөгөөд Филистийн хаан Абимелех цонхоороо харж байгаад, Исаак эхнэр Ребекагаа энхрийлэхийг нь үзсэн аж. Абимелех Исаакийг дуудан —Тэр үнэхээр чиний эхнэр атал чи юунд түүнийг энэ миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак —Ребекагаас болоод би үхчихгүй юмсан гэж бодсон юм гэв.