Эхлэл 12:1-9

Эхлэл 12:1-9 АБ2013

Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа: —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун. Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай! Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв. Тэгээд Абрам, ЭЗЭНий хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт явав. Абрам Харанаас хөдөлсөн тэр үед далан таван настай байлаа. Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв. Абрам тэр нутгийг туулан, Шехемд байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газар нутагт байжээ. ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ. Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав. Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ.

Эхлэл 12:1-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна