ЭХЛЭЛ 12:1-9

ЭХЛЭЛ 12:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН Абрамд айлдсан нь —Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв. Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно. Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв. Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ. Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв. Абрам тэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ. ЭЗЭН Абрамд үзэгдэн —Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ. Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав. Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 12 унших

ЭХЛЭЛ 12:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа: —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун. Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай! Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв. Тэгээд Абрам, ЭЗЭНий хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт явав. Абрам Харанаас хөдөлсөн тэр үед далан таван настай байлаа. Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв. Абрам тэр нутгийг туулан, Шехемд байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газар нутагт байжээ. ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ. Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав. Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 12 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна