Галат 3:6-11

Галат 3:6-11 АБ2013

Яг үүнчлэн Бурханд Абрахам итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм. Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав. Бурхан харийнхныг итгэлээр зөвтгөнө гэдгийг Бичвэр урьдаас мэдээд “Бүх харийнхан чамаар ерөөгдөх болно” гэж Абрахамд сайнмэдээг урьдчилан тунхаглажээ. Тиймээс итгэлийнхэн нь итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн аж. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал доор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ. Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”.

Галат 3:6-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв