Галат 3

3
Хууль эсвэл итгэл
1Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмайд цовдлогдсон бус уу? 2Та нар Сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү? Эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л та нараас мэдэхийг би хүсэж байна. 3Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махбодоор төгс болгогдож байна гэж үү? 4Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол 5та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү? 6Яг үүнчлэн Бурханд Абрахам итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм.#Эх 15:6; Ром 4:3 7Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав.#Ром 4:16 8Бурхан харийнхныг итгэлээр зөвтгөнө гэдгийг Бичвэр урьдаас мэдээд “Бүх харийнхан чамаар ерөөгдөх болно” гэж Абрахамд сайнмэдээг урьдчилан тунхаглажээ.#Эх 12:3, 18:8 9Тиймээс итгэлийнхэн нь итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн аж. 10Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал доор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан”#Дх 27:26 гэж бичигджээ. 11Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн#3:11 … Бурханы өмнө зөвтгөгдсөн эсвэл Бурханы өмнө итгэлээр зөвтгөгдсөн нэгэн итгэлээр амьдарна”.#Хаб 2:4 12Харин хууль нь итгэлээс биш ч “Тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдарна.”#Лев 18:5 13Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.#Дх 21:23 14Энэ нь Абрахамын ерөөлийг Христ Есүсээр харийнханд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.
Абрахамд өгсөн амлалт
15Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй. 16Тийнхүү амлалтууд нь Абрахамд болон Үрд нь айлдагдсан юм. Тэр “үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үр удамд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн.#Эх 12:7, 13:15, 17:8 17Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр хууль ч хөсөрдүүлдэггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй.”#Гэт 12:40 18Хэрэв өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.
Хуулийн зорилго
19Тэгвэл юуны тулд хууль байгаа юм бэ? Энэ нь зуучийн гараар тэнгэрэлч нараар дамжин тогтоогдсон агаад амласан мөнөөх үрийг иртэл нүгэл хилэнцийн улмаас нэмэгджээ. 20Зууч нь ганц талд байдаггүй, харин Бурхан бол ганц. 21Ингэхлээр хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан. 22Харин Бичвэр, бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд амлалтыг өгөхийн тулд юм. 23Гэвч итгэл ирэхээс өмнө, бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж, хуулийн дор хорионд байсан билээ. 24Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварчлага болов. 25Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварчлагын дор байхаа болив. 26Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. 27Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. 28Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой. 29Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.

Одоогоор Сонгогдсон:

Галат 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү