Галат 3:5-9

Галат 3:5-9 АБ2013

та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү? Яг үүнчлэн Бурханд Абрахам итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм. Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав. Бурхан харийнхныг итгэлээр зөвтгөнө гэдгийг Бичвэр урьдаас мэдээд “Бүх харийнхан чамаар ерөөгдөх болно” гэж Абрахамд сайнмэдээг урьдчилан тунхаглажээ. Тиймээс итгэлийнхэн нь итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн аж.

Галат 3:5-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв