Галат 3:16-18

Галат 3:16-18 АБ2013

Тийнхүү амлалтууд нь Абрахамд болон Үрд нь айлдагдсан юм. Тэр “үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үр удамд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн. Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр хууль ч хөсөрдүүлдэггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй.” Хэрэв өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.