Галат 3:10-14

Галат 3:10-14 АБ2013

Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал доор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ. Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”. Харин хууль нь итгэлээс биш ч “Тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдарна.” Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг. Энэ нь Абрахамын ерөөлийг Христ Есүсээр харийнханд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.

Галат 3:10-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв