Езекиел 28:11-15
Езекиел 28:11-15 АБ2013
Дахин ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, Үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор Алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа. Чи халхалдаг тослогдсон херуб байсан Би чамайг байрлуулсан. Бурханы ариун ууланд чи байв. Галт чулуунуудын дундуур чи явлаа. Бүтээгдсэн өдрөөсөө авахуулан Дотроос чинь гажуудал олдох хүртэл Замналуудаараа чи гэм зэмгүй байв.