ЕЗЕКИЕЛ 28:11-15
ЕЗЕКИЕЛ 28:11-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Дахин ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, Үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор Алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа. Чи халхалдаг тослогдсон херуб байсан Би чамайг байрлуулсан. Бурханы ариун ууланд чи байв. Галт чулуунуудын дундуур чи явлаа. Бүтээгдсэн өдрөөсөө авахуулан Дотроос чинь гажуудал олдох хүртэл Замналуудаараа чи гэм зэмгүй байв.
ЕЗЕКИЕЛ 28:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дахин ЭЗЭНий үг надад ирж, — Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв. Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв. Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв. Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан. Чи Бурханы ариун ууланд байлаа. Чи галт чулуунуудын дундуур явав. Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв.