Гэтлэл 8
8
Удаах гамшиг: Мэлхий
1ЭЗЭН, Мосед
—Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 2Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би бүх нутаг дэвсгэрийг чинь мэлхийгээр цохино. 3Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно. 4Чамд, чиний ард түмэн болон бүх албат нар дээр чинь мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав. 5ЭЗЭН, Мосед
—“Таягтай гараа гол мөрөн, салаа, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж Ааронд хэл хэмээв. 6Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд мэлхийнүүд гарч ирээд Египет нутгийг бүрхэв. 7Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа. 8Мосе Аарон нарыг Фараон дуудаж
—Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв. 9Мосе, Фараонд
—Таны төлөө болон таны албат нар, таны ард түмний төлөө, та нараас бас гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн тулд хэзээ гуйхыг минь хэлж өгнө үү гэв. 10Тэр
—Маргааш гэж хэлэв. Мосе
—Бидний Бурхан ЭЗЭН шиг нь үгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр болог. 11Танаас, ордноос чинь, албатууд ба ард түмнээс чинь мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.
12Мосе Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе, ЭЗЭНээс хашхиран гуйв. 13ЭЗЭН, Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа ба талбайнуудаас гарч үхэцгээв. 14Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд газар өмхийрчээ. 15Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.
Гурав дахь гамшиг: Дэлэнч
16ЭЗЭН, Мосед
—Ааронд “Таягаа сунган газрын тоос шороог цохь! Тэгэхэд тэр нь Египетийн нутаг даяар дэлэнч болох болно” гэж хэл хэмээв. 17Тэд тийнхүү үйлдэв. Аарон таяг барьсан гараа сунган газрын тоос шороог цохиход хүн малд дэлэнч шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос шороо нь дэлэнч болон хувирчээ. 18Илбэчид илбээрээ дэлэнч гаргах гэж оролдсон боловч тэд үүнийг чадсангүй. Дэлэнч хүн малд шавав. 19Илбэчид Фараонд
—Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.#Лк 11:20
Дөрөв дэх гамшиг: Бөөн ялаа
20ЭЗЭН, Мосед
—Чи өглөө эрт босож, харагтун, Фараоныг усанд ирэхэд өмнө нь очоод, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 21Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол, үзэгтүн, Би чамд болон чиний албатууд, ард түмэнд чинь бас танай гэрүүдэд бөөн ялаа явуулна. Египетчүүдийн гэр орон мөн тэдний газар нь бөөн ялаагаар дүүрнэ. 22Харин тэр өдөр Би ард түмнийхээ байгаа Гошен нутгийг тусгаарлаж, тэнд ямар ч бөөн ялаа байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутгийн дунд байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно. 23Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг#8:23 Еврейд нь авралыг тавина тавина. Энэ тэмдэг маргааш болох болно»” гэж хэл хэмээн айлдав. 24ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон албат нарынх нь гэр, Египетийн бүх газарт ирж, бөөн ялаанаас болж газар сүйдэв.
25Фараон, Мосе Аарон нарыг дуудан
—Явж, энэ газарт Бурхандаа тахил өргө гэж хэлэв. 26Мосе
—Тэгж болохгүй. Бид египетчүүдийн жигшдэг юмсыг Бурхан ЭЗЭНдээ тахих болно. Хэрэв бид египетчүүдийн жигшдэг юмсыг нүдэн дээр нь өргөвөл тэд биднийг чулуугаар шидэх биш үү? 27Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, Бурхан ЭЗЭНдээ тушаасных нь дагуу тахил өргөе гэж хэлэв. 28Фараон
—Би та нарыг явуулна. Та нар цөлд Бурхан ЭЗЭНдээ тахилгал. Харин та нар битгий их хол яваарай! Миний төлөө гуйгаарай гэв. 29Мосе
—Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон ба түүний албат нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон, ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв.
30Мосе, Фараоныхаас явж, ЭЗЭНээс гуйв. 31ЭЗЭН, Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, бөөн ялааг Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлуулж, нэгийг ч эс үлдээв. 32Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан ард түмнийг явуулсангүй.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.