Гэтлэл 9

9
Тав дахь гамшиг: Малын тахал
1ЭЗЭН, Мосед
—Фараонд очиж, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 2Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал, 3үзэгтүн, ЭЗЭНий мутар хээр байгаа мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна. 4Харин ЭЗЭН, Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй» гэж айлдаж байна” гэж хэл гэв. 5ЭЗЭН
—Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж тодорхой цаг товлов. 6Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй. 7Фараон хүн илгээсэнд, үзэгтүн, Израилийн малаас нэг нь ч үхээгүй байв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй.
Зургаа дахь гамшиг: Буглаат хатги
8ЭЗЭН Мосе, Аарон нарт
—Зуухны үнснээс хоёр алгандаа дүүргэн авч, Фараоны нүдний өмнө Мосе түүнийг тэнгэр өөд цацаг. 9Тэр үнс Египетийн бүх нутагт тоос болж, түүнээс Египетийн нутаг даяар хүн малд буглаат хатги халдана гэж айлдав. 10Тэд зуухнаас үнс аван Фараоны өмнө зогслоо. Мосе түүнийг тэнгэр өөд цацсанд хүн малд буглаат хатги халдав.#Илч 16:2 11Илбэчид ч буглаат хатгинаас болоод Мосегийн өмнө зогсож чадсангүй. Учир нь илбэчидэд, бүх египет хүнд буглаат хатги халдсан болой. 12ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
Долоо дахь гамшиг: Аянга мөндөр
13ЭЗЭН, Мосед
—Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 14Учир нь энэ удаа Би бүх гамшигаа чиний зүрхэнд болон чиний албат нарт, ард түмэн дээр чинь илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно. 15Би мутраа сунгаж, чамайг болон ард түмнийг чинь тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан. 16Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.#Ром 9:17 17Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна. 18Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна. 19Одоо тиймээс хүн илгээж, мал сүрэг, хээр байгаа бүх юмаа аюулгүй газар аваач. Гэрт хоргодолгүй хээр үлдсэн хүн, мал бүгд мөндөр буухад үхнэ» гэж айлдаж байна” гэж хэл гэв. 20Фараоны түшмэдийн зарим нь ЭЗЭНий үгнээс айж, боол ба малаа гэртээ бөөгнүүлэв. 21Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь боол ба малаа хээр орхив. 22ЭЗЭН, Мосед
—Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав. 23Мосе таягаа тэнгэр өөд сунгахад ЭЗЭН аянга мөндрийг илгээсэн ба газарт гал буув. ЭЗЭН, Египетийн нутагт мөндөр орууллаа. 24Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд гал үргэлжлэн цахилж байлаа.#Илч 8:7, 16:21 25Египетийн нутаг даяар хээр байсан хүн малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив. 26Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.
27Мосе Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд
—Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН зөвт юм. Би болон ард түмэн минь буруутан билээ. 28ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв. 29Мосе түүнд
—Би хотоос гармагцаа ЭЗЭНд гараа сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно. 30Гэхдээ та болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв. 31(Тэгэхэд арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учир маалинга ба арвай сүйтгэгдэв. 32Харин буудай, хөц будаа нь ургаагүй байсан учир сүйтгэгдсэнгүй.) 33Мосе, Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭНд гараа сунгалаа. Аянга мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив. 34Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, түшмэдийнхээ хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав. 35Фараоны зүрх хатуурч, Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсанчлан Израилийн хөвгүүдийг эс явуулав.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна