Гэтлэл 6:1-13

Гэтлэл 6:1-13 АБ2013

ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв. Бурхан цааш нь Мосетэй ярин түүнд —Би бол ЭЗЭН. Би Абрахам, Исаак, Иаковт Төгс Хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг нэрээрээ Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. Би мөн тэдэнд Канаан нутгийг, хэрэн хэсээд цагаачилж суугаа нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан. Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн ёолохыг сонсож, гэрээгээ саналаа. Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно. Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав. Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов. ЭЗЭН, Мосед — Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул гэж Египетийн хаан Фараонд хэл гэв. Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв. Мосе Аарон нарт ЭЗЭН айлдаж, Египет нутгаас Израилийн хөвгүүдийг гаргахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны тухайд тэдэнд тушаал өгөв.

Video for Гэтлэл 6:1-13