Гэтлэл 5:4-14

Гэтлэл 5:4-14 АБ2013

Харин Египетийн хаан тэдэнд —Мосе Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж ажилаа хий гэв. Фараон цааш нь —Харагтун, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж хэлэв. Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын даамлууд хийгээд харгалзагчдад тушаал буулгаж — Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд өөрсдөө явж сүрэл хурааг. Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Бурхандаа тахил өргөе!” гэж хашхирч байна. Ажлыг нь бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, дэмий үгсийг анхаарахаа болино гэв. Ингээд ард түмний ажлын даамлууд ба харгалзагчид гарч ирэн ард түмэнд —Фараон “Би та нарт сүрэл өгөхгүй. Та нар өөрсдөө явж, олдох газраас нь сүрэл түүцгээ. Харин ажлаас чинь огтхон ч хасахгүй” гэж хэллээ гэв. Ард түмэн сүрэлд зориулж тарианы ёзоор түүхээр Египетийн бүх нутгаар тархав. Ажлын даамлууд тэднийг шавдуулж —Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. Фараоны ажлын даамлуудын томилсон Израилийн хөвгүүдийн харгалзагч нар зодуулж, —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил хэмжээгээр тоосго хийж гүйцээгээгүй вэ? гэж байцаалгав.

Video for Гэтлэл 5:4-14