Гэтлэл 31

31
Безалел ба Охолиаб
(Гэт 35:30—36:1)
1Мосед ЭЗЭН айлдан
2Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ. 3Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр#31:3 эсвэл Бурханы хүчээр дүүргэсэн нь 4уран хийцтэй зүйлсийг сэдэж, алт, мөнгө, хүрлээр урлан, 5суулгах чулуунуудыг засаж, мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд билээ. 6Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын хамт түүнийг томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би билэг авьяаст бүх хүний зүрхэнд ур чадварыг өгсөн. 7Уулзалтын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх эвлэрүүлгийн таг, асрын бүх хэрэгсэл, 8ширээ болон хэрэгслүүдийг нь, шижир алтан дэнлүүний суурь болон бүх хэрэгслийг нь, утлагат тахилын ширээ, 9шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь, угаалгын сав ба суурийг нь 10мөн тахилчийн албанд үйлчлэхдээ өмсөх сүлжмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас мөн хөвгүүдийнх нь хувцаснуудыг 11бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлага зэргийг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.
Амралтын өдрийн тухай хууль
12Мосед ЭЗЭН айлдан
13Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. 14Амралтын өдөр та нарт ариун тул үүнийг сахигтун. Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана. 15Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь нь буюу бүтэн амрах Амралтын өдөр нь ЭЗЭНд ариун билээ. Амралтын өдөр ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.#Гэт 20:8–11, 23:12, 34:21, 35:2; Лев 23:3; Дх 5:12–14 16Тиймээс Израилийн хөвгүүд Амралтын өдрийг үе уламжлан мөнхийн гэрээ болгон тэмдэглэж, Амралтын өдрийг сахиг.” 17Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоон сэргэсэн билээ гэв.#Гэт 20:11
Гэрээний хоёр хавтан
18Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 31: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Гэтлэл 31-д зориулсан видео