Гэтлэл 25:1-9

Гэтлэл 25:1-9 АБ2013

Тэгээд ЭЗЭН, Мосед айлдан — Надад хандив авчир гэж Израилийн хөвгүүдэд хэл. Өгөх хүслээр зүрх нь хөтлөгдсөн хүн бүрээс Надад хандив ав. Чиний тэднээс авах хандив нь алт, мөнгө, хүрэл, хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн, судалт гартаам чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой. Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг. Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.

Video for Гэтлэл 25:1-9