Гэтлэл 23:20-33

Гэтлэл 23:20-33 АБ2013

Үзэгтүн, замд чамайг хамгаалж, Миний бэлтгэсэн газарт чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулах гэж байна. Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сөрвөлз. Учир нь Миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уучлахгүй. Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод, айлдсан бүхнийг минь үйлдвээс Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно. Миний тэнгэрэлч чиний өмнө явж, чамайг амори, хит, периз, канаан, хиви болон иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно. Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал. Чи Бурхан ЭЗЭНдээ үйлчил. Тэгвэл Тэрээр талх усыг чинь ерөөх болно. Би дундаас чинь өвчин эмгэгийг зайлуулна. Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ. Би аюумшиг юугаа түрүүнд чинь явуулан, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унагаж бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно. Би чиний өмнө хорт хэдгэнийг явуулан хиви, канаан болон хитчүүдийг өмнөөс чинь зайлуулахдаа газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний эсрэг олшрохгүйн тулд ганцхан жилийн дотор тэднийг өмнөөс чинь зайлуулчихгүй. Чамайг үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг өмнөөс чинь бага багаар зайлуулна. Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна. Чи тэдэнтэй эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.

Video for Гэтлэл 23:20-33