Гэтлэл 2:15-22

Гэтлэл 2:15-22 АБ2013

Фараон энэ хэргийг сонсоод, Мосег алахаар хайв. Харин Мосе, Фараоны нүднээс зугтаж Мидиан газар саатав. Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа. Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв. Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд, Мосе босож охидод туслан тэдний хонин сүргийг усаллаа. Тэд эцэг Реуелдээ ирэхэд тэр —Өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв? гэж асуув. Тэд —Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татаж өгч хонин сүргийг усаллаа гэжээ. Тэрээр охиддоо —Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг хоол идүүлэхээр дууд! гэж хэлэв. Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорагаа өгчээ. Тэгээд тэрээр хүү төрүүлсэнд Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би харь газар цагаач болсон юм гэж хэлэв.

Гэтлэл 2:15-22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна