ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:15-22

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа. Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услахын тулд онгоцнуудыг дүүргэв. Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад, хонин сүргийг нь услав. Тэд өөрсдийн эцэг Реуелд ирэхэд, тэр —Өнөөдөр та нар юунд ийм хурдан ирэв? гэж асуув. Тэд —Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татан өгч, хонин сүргийг усалсан гэжээ. Тэр охиддоо —Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг дуудаад дайлагтун! гэж хэлэв. Мосе тэр хүнтэй хамт амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд Реуел өөрийн охин Зиппораг Мосед өгчээ. Тэгээд тэр хүү төрүүлсэнд, Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би хүний газарт харь хүн болсон юм гэж хэлэв.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:15-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Фараон энэ хэргийг сонсоод, Мосег алахаар хайв. Харин Мосе, Фараоны нүднээс зугтаж Мидиан газар саатав. Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа. Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв. Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд, Мосе босож охидод туслан тэдний хонин сүргийг усаллаа. Тэд эцэг Реуелдээ ирэхэд тэр —Өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв? гэж асуув. Тэд —Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татаж өгч хонин сүргийг усаллаа гэжээ. Тэрээр охиддоо —Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг хоол идүүлэхээр дууд! гэж хэлэв. Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорагаа өгчээ. Тэгээд тэрээр хүү төрүүлсэнд Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би харь газар цагаач болсон юм гэж хэлэв.