Гэтлэл 12:1-17

Гэтлэл 12:1-17 АБ2013

Египетийн нутагт Мосе Аарон нарт ЭЗЭН — Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав. Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран хүний тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. Аль ч хэсгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин толгой, гуяыг нь гэдэс дотортой нь галд шарж ид. Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй! Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаах ёстой. Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ. Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно. Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд та нар хүн бүрийн идэх юмыг бэлдэхээс өөр ямар ч ажил бүү хий. Та нар бас Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би түг түмнийг чинь Египет нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.

Гэтлэл 12:1-17 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна