Гэтлэл 12
12
Алгасал баярыг анх удаа
1Египетийн нутагт Мосе Аарон нарт#Лев 23:5; Тоо 9:1–5, 28:16; Дх 16:1–2 ЭЗЭН
— 2Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. 3Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав. 4Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран хүний тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. 5Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. 6Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. 7Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. 8Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. 9Аль ч хэсгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин толгой, гуяыг нь гэдэс дотортой нь галд шарж ид. 10Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй! Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаах ёстой. 11Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал#12:11 евр. Песаах. Алгасах буюу дээгүүр өнгөрөхийн нэр. болой.
12Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. 13Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.
14Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.#Гэт 23:15, 34:18; Лев 23:6–8; Тоо 28:17–25; Дх 16:3–8 15Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно. 16Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд та нар хүн бүрийн идэх юмыг бэлдэхээс өөр ямар ч ажил бүү хий. 17Та нар бас Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би түг түмнийг чинь Египет нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ. 18Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талх идэх ёстой. 19Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана. 20Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв. 21Мосе Израилийн бүх ахмадыг дуудан тэдэнд
—Явж урагтаа хурга шилж аваад Алгасалд нядал. 22Та нар багцалсан балуун#12:22 Бадраш овгийн ургамал, хиссоп. авч саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн гэрийнхээ үүднээс гадагш бүү гар. 23ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.#Евр 11:28 24Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгон үүрд тэмдэглэ. 25ЭЗЭН айлдсан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. 26Хүүхдүүд чинь “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед 27та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв. 28Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
Арав дахь гамшиг: Уугануудын үхэл
29Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо.#Гэт 4:22–23 30Тэр шөнө Фараон хийгээд бүх албат нь, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй.
31Шөнө нь Мосе Аарон нарыг Фараон дуудаж
—Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл! Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил! 32Та нар хэлснээрээ хонь, үхрээ аваад яв! Тэгээд намайг бас ерөөгөөч гэв.
Гэтлэл: Рамесесаас Суккот хүрэв
33Египетчүүд
—Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг нутгаасаа бушуухан гаргах гэж шавдуулав. 34Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурил хийсэн саваа хувцсандаа боогоод мөрлөв. 35Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэж, египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ. #Гэт 3:21–22 36ЭЗЭН, египетчүүдийн нүдний өмнө ард түмнээ таалан соёрхсонд тэдний нэхсэнийг египетчүүд зөвшөөрчээ. Тийнхүү тэд египетчүүдийг цөлбөсөн билээ.
37Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд хүүхдүүдээс гадна зургаан зуун мянга орчим явган эрчүүд байлаа. 38Тэдэнтэй хамт үй олон холилдсон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг гарав. 39Тэд Египетээс авч гарсан, зуурсан гурилаараа исгээгүй бин хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч замын хүнс бэлтгэж чадаагүй юм. 40Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ.#Эх 15:13; Гал 3:17 41Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав. 42Египет нутгаас тэднийг гаргахын тулд ЭЗЭНий сахиж хоносон шөнө энэ юм. Энэ нь Израилийн хөвгүүн бүхний сахиж хонох, үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.
Алгасал баярын заавар
43ЭЗЭН, Мосе Аарон нарт
—Алгасалын зарлиг ийм байна. Ямар ч гаднын хүн үүнээс идэж болохгүй. 44Харин мөнгөөр худалдаж авсан боол бүр хозлуулсныхаа дараа үүнээс идэж болно. 45Түр суугч эсвэл хөлсний хүн үүнээс идэж болохгүй. 46Үүнийг нэг гэр дотор идэх ёстой. Та нар махнаас нь ямар ч хэсгийг гэрээс гадагш гаргаж болохгүй, ямар ч ясыг нь хугалж болохгүй.#Тоо 9:12; Иох 19:36 47Израилийн даяар хотол түмэн үүнийг үйлдэх ёстой. 48Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн Алгасалыг ЭЗЭНд тэмдэглэхийг хүсвэл бүх эр хүйстэн нь хозлуулсныхаа дараа л үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хозлуулаагүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй. 49Уугуул нутгийнханд ч, та нарын дунд суугаа ирмэлд ч нэг л хууль байг гэж айлдав. 50Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. 51Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.