Ефес 2

2
Үхлээс амь өөд
1Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад#Кол 2:13 2тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв. 3Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч 4биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань 5алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. 6Есүс дотор биднийг Түүгээр амилуулж, Түүнтэй хамт тэнгэрлэг оршихуйд суулгасан 7нь Христ Есүс дотор бидэнд хандсан Түүний нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. 8Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд 9үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. 10Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.
Христэд нэг болохуй
11Иймд санагтун. Та нар урьд махбодоороо харийнх байхдаа, махбоддоо гараар “Хозлуулсан” гэж нэрлэгдэгсдээр “Хозлуулаагүйчүүд” гэж нэрлэгдэж байв. 12Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа. 13Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар#2:13 эсвэл Христийн золиост үхлээр ойр болов. 14Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. 15Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийг хүчингүй болгож, хоёр байсныг Өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод,#Кол 1:20, 2:14 16аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөв. 17Тэр ирж, алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгсдад ч амар тайвныг тунхагласан юм.#Иса 57:19 18Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ. 19Тийм бол та нар цаашид гаднынхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. 20Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр#2:20 эсвэл суурь болсон элч нар дээр эсвэл элч нарын тавьсан сууринд босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. 21Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. 22Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Ефес 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна