Номлогчийн үгс 1:1-11

Номлогчийн үгс 1:1-11 АБ2013

Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ. Наран доор зүтгэх хүмүүний Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм? Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр Газар дэлхий эгнэгт байдгаараа л. Наран мандсаар, нар жаргасаар Манддаг тэр л газрынхаа зүг яарсаар л. Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр Далайд бүх гол цутгавч, далай эс дүүрнэ. Дахин урсахын тулд эхэлсэн тэр газар уруугаа гол ус урссаар. Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй Харах нүд ханахгүй, Чагнах чих дүүрэхгүй. Байсан юм бахь байдгаараа Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга. Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс Хаа нэгтээ байна уу? Аанай л биднээс өмнөх Аль эрт байсан л зүйл байна. Өмнийнхөн дурсагдах нь үгүй Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна