НОМЛОГЧИЙН ҮГС 1:1-11

НОМЛОГЧИЙН ҮГС 1:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс. Номлогч, “Бүгд хоосон, хоосны хоосон болой” гэв. Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ? Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч Дэлхий ертөнц үүрд үлддэг. Түүнчлэн нар мандсаар, жаргасаар, Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ. Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж, Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу. Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй. Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг. Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм. Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй. Юу байсан, тэр нь байх болно. Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно. Иймээс наран доор шинэ юм юу ч алга. Хэн нэг нь ямар нэг юмыг “Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад. Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм. Өнийн юмс дурсагдахгүй, хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.

НОМЛОГЧИЙН ҮГС 1:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ. Наран доор зүтгэх хүмүүний Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм? Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр Газар дэлхий эгнэгт байдгаараа л. Наран мандсаар, нар жаргасаар Манддаг тэр л газрынхаа зүг яарсаар л. Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр Далайд бүх гол цутгавч, далай эс дүүрнэ. Дахин урсахын тулд эхэлсэн тэр газар уруугаа гол ус урссаар. Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй Харах нүд ханахгүй, Чагнах чих дүүрэхгүй. Байсан юм бахь байдгаараа Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга. Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс Хаа нэгтээ байна уу? Аанай л биднээс өмнөх Аль эрт байсан л зүйл байна. Өмнийнхөн дурсагдах нь үгүй Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй.