Дэд хууль 5

5
Арван тушаал
(Гэт 20:1–17)
1Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд
—Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун! 2ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ. 3ЭЗЭН энэ гэрээгээ бидний эцэг өвгөдтэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ. 4ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ. 5Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН хийгээд та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН айлдахдаа
6“Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. 7Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.
8Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. #Лев 26:1; Дх 4:15–18, 27:15 9Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг. #Гэт 34:6–7; Тоо 14:18; Дх 7:9–10 10Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед#5:10 эсвэл мянга мянган хүнд нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг.
11Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино. #Лев 19:12
12ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь.#Гэт 16:23–30, 31:12–14 13Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий.#Гэт 23:12, 31:15, 34:21, 35:2; Лев 23:3 14Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи мөн чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа ирмэл хүн ямар ч ажил хийж болохгүй. Чиний зарц, шивэгчин чиний адил амрах юм. 15Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.
16ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.#Дх 27:16; Мт 15:4, 19:19; Мк 7:10, 10:19; Лк 18:20; Еф 6:2–3 17Чи хүн бүү ал.#Эх 9:6; Лев 24:17; Мт 5:21, 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9; Иак 2:11 18Чи бүү завхайр.#Лев 20:10; Мт 5:27, 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9; Иак 2:11 19Чи бүү хулгайл.#Лев 19:11; Мт 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9 20Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.#Гэт 23:1; Мт 19:18; Мк 10:19; Лк 18:20 21Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, газар, зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр” гэсэн билээ.#Ром 7:7, 13:9
Бурханы зууч Мосе
(Гэт 20:18–21)
22ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.#Евр 12:18–19 23Уул галаар дүрэлзэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонсон танай овгийн тэргүүнүүд, ахмадууд бүгдээрээ над уруу хүрч ирээд, 24“Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, аугаа чадалаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьд байгааг бид энэ өдөр үзлээ. 25Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цааш нь сонсвол үхнэ. 26Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн махбодтой хүн хэн байна вэ? 27Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид үүнийг сонсоод даган мөрдье” гэсэн. 28Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй. 29Тэдний зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай! 30Чи очоод, тэдэнд «Майхан уруугаа буцацгаа!» гэж хэл. 31Харин чи энд Миний дэргэд зогс! Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөхийн тулд чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, шийдвэрүүдийг Би чамд хэлж өгье” гэж айлдав. 32Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй! 33ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Дэд хууль 5