Дэд хууль 34

34
Мосег Моаб нутагт оршуулав
1Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл, 2бүх Нафтали, Ефраим ба Манассегийн газар, баруун далай хүртэлх Иудагийн бүх газар, 3Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ. 4ЭЗЭН, түүнд
—“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав.#Эх 12:7, 26:3, 28:13 5Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ. 6Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд хөдөөлүүлжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй. 7Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй. 8Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.
9Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.
10ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч түүнээс хойш Израильд гарсангүй.#Гэт 33:11 11ЭЗЭН, Мосег Фараоны эсрэг, түүний бүх зарц, бүх газар нутгийнх нь эсрэг Египетийн нутагт гүйцэлдүүлсэн бүх тэмдэг гайхамшгуудын төлөө 12мөн израильчуудын өмнө Мосегийн гүйцэтгэсэн бүх хүчит үйлс, үлэмжийн айдас хүйдсийн төлөө илгээсэн юм.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 34: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Дэд хууль 34