Дэд хууль 2

2
1Тэгэхэд бид буцаж, надад ЭЗЭНий айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан.#Тоо 21:4 2ЭЗЭН надад айлдахдаа, 3“Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умар зүг эргэ! 4Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай!#Эх 36:8 5Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг гишгэм ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ. 6Та нар идэх юмтай байхын тулд тэднээс мөнгөөр хоол хүнс худалдан ав бас уух юмтай байхын тулд тэднээс усаа мөнгөөр авах ёстой. 7Бурхан ЭЗЭН чинь гарын чинь үйлс бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд, өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” гэсэн. 8Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийг орхин гараад, Арабаг дайрч Елат, Езион-геберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа. 9Тэгэхэд ЭЗЭН надад “Моабынхныг бүү түгшээ, тэднийг дайнд бүү өдөө, Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би Аарыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.#Эх 19:37 10(Эрт урьд тэнд емчүүд амьдарч байсан бөгөөд аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байсан тул 11тэднийг анакчуудын нэгэн адил Рефаим гэж үздэг байжээ. Харин моабчууд тэднийг емчүүд гэж нэрлэдэг байжээ. 12Түүнчлэн хоричууд Сеирт нутаглаж байсныг Есавын хөвгүүд өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь ЭЗЭНээс өв болгон өгсөн нутаг дээр Израилийн үйлдсэнтэй адил болжээ.) 13Одоо босож, Зередийн хөндийг туулцгаа” гэсэнд бид Зередийн хөндийг туулсан билээ. 14Бид Кадеш-барнеагаас хөдлөөд, Зередийн хөндийг туулсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийнхний дайчин эрс хуарандаа бүрмөсөн сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.#Тоо 14:28–35 15Хуарангаас тэднийг бүрэн устгахын тулд ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.
16Ард түмний дундаас дайчин эрс бүрэн устсаны дараа 17ЭЗЭН надад айлдахдаа, 18“Чи өнөөдөр Моабын хил Аарыг давах болно. 19Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү түгшээ, тэднийг битгий өдөө, Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.#Эх 19:38 20(Тэнд урьд рефаимчууд нутаглаж байсан учир түүнийг Рефаимын газар гэдэг байжээ. Харин аммончууд тэднийг Замзуммин гэж нэрлэдэг байв. 21Тэр ард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ. 22Энэ нь ЭЗЭН, Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд энэ өдрийг хүртэл оршин суув. 23Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан аввичуудыг устгаж, тэдний оронд оршин суужээ.) 24Босоцгоо, хөдөл, Арноны хөндийг гатал! Харагтун, Би Хешбоны хаан, амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл. 25Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх бүхий л ард түмнийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний сургийг сонсоод, чамаас болж чичирч, бэмбэгнэх болно” гэсэн.
Сихон хааныг ялав
(Тоо 21:21–30)
26Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ, 27“Хэрэв намайг нутгаараа дамжин өнгөрүүлвэл би зөвхөн гол замаар явна. Баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй. 28Чи идэх хоолыг минь надад мөнгөөр худалд, уух усыг минь надад мөнгөөр өг. Би зөвхөн л явган явж өнгөрнө. 29Сеирт суудаг Есавын хөвгүүд мөн Аарт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газарт орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?” гэв. 30Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.
31ЭЗЭН надад “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав!” гэж айлдсан билээ. 32Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв. 33Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь мөн бүх ард түмэнтэй нь бут цохив. 34Тэр цагт бид түүний бүх хотыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдийг хүйс тэмтрэн нэг ч хүн үлдээсэнгүй. 35Бид зөвхөн мал адгуусыг болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа. 36Арноны хөндийн захад орших Ароер мөн тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм хүчтэй хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан. 37Харин чи ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор Аммоны хөвгүүдийн нутаг, Иаббок голын хавь газар, уулархаг нутаг дахь хотуудад ойртон очоогүй билээ.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Дэд хууль 2-д зориулсан видео