Дэд хууль 17

17
1Чи Бурхан ЭЗЭНдээ согогтой, ямар нэгэн гажигтай муу үхэр, хонийг бүү өргө. Тэр чинь Бурхан ЭЗЭНд чинь жигшүүрт зүйл юм.
2ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй аливаа хүн Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭН Бурханы чинь өмнө ёрын муу үйл хийж, 3миний тушаасны эсрэг өөр бурхдад буюу нар, сар, тэнгэрийн алив эрхэст очиж зарагдан тэдэнд мөргөвөөс,#Гэт 22:20 4энэ нь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон аваас сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израильд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал 5чи тийм ёрын муу үйл хийсэн эрийг эсвэл эмийг хотын гулдан хаалганд аваачиж, тэр эр эсвэл эмийг үхтэл нь чулуугаар шид. 6Алуулах хүнийг хоёр гэрчийн амаар эсвэл гурван гэрчийн амаар ал. Харин ганц гэрчийн амаар түүнийг бүү ал.#Тоо 35:30; Дх 19:15; Мт 18:16; 2Ко 13:1; 1Тм 5:19; Евр 10:28 7Түүнийг алах үед эхлээд гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүний гар хүрэг. Та нар ёрын мууг ийнхүү дундаасаа зайлуул.#1Ко 5:13
Тахилчид ба шүүгчдийн шийд
8Хэрэв хотын чинь доторх маргаан зөрчлөөс болж бие биенийхээ цусыг урсгасан, бие биентэйгээ маргалдсан эсвэл бие биенээ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож, ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж, 9Леви овгийн тахилч юмуу, тэр үед байх шүүгч дээр очиж, асууж лавла. Хэргийг хэрхэн шийдвэрлэхийг тэд чамд мэдүүлнэ. 10ЭЗЭНий сонгон авах газраас чамд мэдүүлсэн тушаал үг ёсоор чи гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар. 11Чамд зааж өгөх хуулийн үг, чамд хэлж өгөх шүүлт ёсоор нь чи гүйцэтгэ. Чамд хэлсэн үгээс нь баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. 12ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр зогсож буй тахилч юмуу шүүгчийг сонсохгүй давлиун зан гаргах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас ёрын мууг ингэж зайлуул. 13Тэгвэл бүх хүн үүнийг сонсоод, айж эмээн цаашид ийнхүү давлиун загнахгүй.
Хааны эрхийн хязгаар
14ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг, хааныг дээрээ залъя” гэвэл#1См 8:5 15чи ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Чи ах дүүсийнхээ дундаас өөрийнхөө дээр хаан болго. Харин ах дүү чинь бус, гаднын хүнийг чи өөрийнхөө дээр хаанаа бүү болго. 16Тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй, адуугаа үржүүлүүлэхээр#17:16 эсвэл худалдан авахаар эсвэл адууны арилжаа хийхээр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ.#1Ха 10:28; 2Шс 1:16, 9:28 17Зүрх нь уруу татагдахгүйн тулд тэр хүн олон эхнэр авах ёсгүй. Тэр өөртөө алт мөнгөө арвижуулж болохгүй.#1Ха 10:14–22,27, 11:1–8; 2Шс 1:15, 9:27 18Тэрээр хаанчлалынхаа сэнтийд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад, 19өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлдэж, Бурхан ЭЗЭНээсээ эмээхийг сурах бөгөөд 20зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Дэд хууль 17-д зориулсан видео