Дэд хууль 14:22-29

Дэд хууль 14:22-29 АБ2013

Жилийн жилд талбайнхаа гаргадаг ургацын аравны нэгийг үнэн санаанаасаа өргө. ЭЗЭН Бурханаасаа бүхий л өдрүүдэд айн эмээхэд суралцахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, нэрээ тавихаар Түүний сонгож авсан газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, үхэр, бог мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой. Харин ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авсан газар нь чамаас хэтэрхий хол бөгөөд чиний явах зам бэрх учраас ЭЗЭН Бурханыхаа ивээсэн зүйлийг чи аваачиж чадахгүй аваас түүнийгээ мөнгөөр сольж, тэр мөнгийг гартаа уяад, ЭЗЭН Бурханыхаа сонгож авсан тэр газарт хүрч очигтун! Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ, үхэр, хонь, дарс, сархад юмуу аль сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж ав! Чи болон танай гэр бүлийнхэн тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясагтун! Танай хотод амьдран суудаг левичүүд та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул та нар левичүүдийг орхиж болохгүй. Гурван жил тутамд, жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг авчирч, хот дотроо хадгал. Хотод чинь суудаг, та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүд мөн ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хооллон цатгавал ЭЗЭН Бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ивээх болно.

Video for Дэд хууль 14:22-29