Дэд хууль 13:1-3

Дэд хууль 13:1-3 АБ2013

Эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгч та нар дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг таниулаад, чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелж тэрээр “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган тэдэнд зарагдацгаая” гэж хэлсэн ч чи тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийн үгийг бүү сонс. Учир нь бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь ЭЗЭН Бурхан чинь шалган үзэж байгаа юм.