ДЭД ХУУЛЬ 13:1-3
ДЭД ХУУЛЬ 13:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдэч та нарын дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг үзүүлж, “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган, тэдэнд зарагдацгаая’’ гэж хэлээд чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелсэн ч гэсэн чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм.
ДЭД ХУУЛЬ 13:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгч та нар дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг таниулаад, чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелж тэрээр “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган тэдэнд зарагдацгаая” гэж хэлсэн ч чи тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийн үгийг бүү сонс. Учир нь бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь ЭЗЭН Бурхан чинь шалган үзэж байгаа юм.