Дэд хууль 1

1
Хоребт болсон бүхнийг дурсав
1Бүх Израилийг цөлд, Иорданы наад талд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад тэдэнд хандаж Мосегийн хэлсэн үгс энэ болой. 2Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг. 3Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд хэлжээ. 4Энэ нь Мосе,#1:4 эсвэл Эзэн Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот мөн Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.#Тоо 21:21–35 5Мосе, Иорданы дорно этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж
6Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа, “Та нар энэ ууланд их удаан суулаа. 7Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа! 8Хараач, Би өмнө чинь тэр нутгийг тавилаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковт бас үр удамд нь өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэв.
Овгийн тэргүүнүүдийг томилов
(Гэт 18:13–27)
9Би тэр үед та нарт “Би та нарыг ганцаараа дааж чадахгүй. 10Бурхан ЭЗЭН чинь та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ. 11Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай! 12Харин би ганцаараа та нарын тээр төвөг, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ? 13Овог бүрээсээ мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй хүмүүсийг сонгогтун. Би тэднийг та нарын удирдагчаар томилъё” гэсэнд, 14“Таны хэлсэн ёсоор хийх нь зөв” гэж та нар надад хариулсан. 15Танай овгуудын удирдагчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, албатууд болгон томилсон. 16Би тэр үед шүүгчдэд чинь тушааж “Та нар ах дүүсийнхээ хоорондох хэргийг сонсоод, нутгийн ах дүүс ч бай, ирмэл хүн ч бай, хүмүүсийн хоорондох хэргийг зөв шүү. 17Та нар шүүхдээ хүнийг харж болохгүй. Доодсыг дээдсийн нэгэн адил сонс. Шүүх бол Бурханых учир та нар хүнээс бүү ай! Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэв. 18Би та нарын хийх ёстой бүгдийг тэр үед нь та нарт тушаасан билээ.
Израилийн татгалзал
(Тоо 13:1–33)
19ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ. 20Тэгэхэд би та нарт “Бидний Бурхан ЭЗЭНий бидэнд өгөх гэж байгаа, аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ. 21Харагтун, Өмнө чинь байгаа нутгийг ЭЗЭН Бурхан чинь өгсөн. Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН чамд айлдсан ёсоор яв, түүнийг эзэмш! Бүү ай! Бүү зүрхшээ!” гэсэн билээ.
22Тэгэхэд та бүхэн над уруу дөхөж ирээд, “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн. 23Тэр үг надад таалагдаж, би овог тусбүрээс нэг нэг хүн, бүгд арван хоёр хүнийг чинь авсан. 24Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад, 25тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд “ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна” гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.
26Гэвч та нар тийш явахаас дургүйцэж, Бурхан ЭЗЭНийхээ тушаалын эсрэг тэрсэлсэн билээ.#Дх 9:23; Евр 3:16 27Та нар майхан дотроо гомдоллож, “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египет нутгаас авчирсан байна. 28Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн. 29Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай! 30Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарт үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно. 31Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.#Үйл 13:18 32Гэвч энэ бүхэнд та нар Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй.#Евр 3:19 33Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.
Бослогын шийтгэл
34Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, хилэгнэн тангараглаж айлдахдаа,#Евр 3:18 35“Энэ ёрын муу үеийнхэн буюу энэ хүмүүсийн нэг нь ч эцэг өвгөдөд чинь өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй! 36Зөвхөн Иефуннегийн хүү Калеб тэр газрыг үзэх болно. Тэр ЭЗЭНийг бүрэн дагасан учир түүний гишгэсэн газрыг нь Би түүнд бас түүний хөвгүүдэд өгнө” гэв. 37ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй. 38Чиний өмнө зогсдог, Нуны хүү Иошуа тийшээ орно! Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун! 39Үүнээс гадна, олз болох нь хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ. 40Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх зам дагуух цөл уруу хөдөлцгөө!” гэсэн билээ.
41Та нар “Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Бид Бурхан ЭЗЭНийхээ бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая” гэж надад хариу хэлээд, бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутагт явж орохыг хялбар хэмээн санасан. 42ЭЗЭН надад “«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт! Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө цохигдоно» гэж тэдэнд хэл” хэмээв. 43Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун загнан уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ. 44Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон. 45Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан ч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй.
Цөлийн жилүүд
46Тэгээд та нар тэнд өнгөрүүлсэн өдрийн тоогоор Кадешт тийм олон хоног суусан билээ.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Дэд хууль 1-д зориулсан видео