Даниел 6:19-28

Даниел 6:19-28 АБ2013

Ингээд хаан үүрээр, гэгээ орж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай! Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв. Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө. Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ. Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай. Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна. Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, Эрх мэдэл нь төгсгөлгүй. Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв. Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчлах үед Даниел амжилт олсоор байв.

Даниел 6:19-28 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв