ДАНИЕЛ 6:19-28

ДАНИЕЛ 6:19-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд хаан үүрээр, гэгээ орж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай! Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв. Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө. Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ. Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай. Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна. Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, Эрх мэдэл нь төгсгөлгүй. Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв. Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчлах үед Даниел амжилт олсоор байв.

Хуваалцах
ДАНИЕЛ 6 унших

ДАНИЕЛ 6:19-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингээд хаан үүрээр, өдөр эхэлж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. Даниел хаанд хариулан —Хаантан минь, мөнх насалтугай! Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй гэв. Хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаасан. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө. Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ. Тэгээд Дариус хаан бүх газар нутагт амьдарч байсан бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд захидал бичиж, «Та нарын амар амгалан бялхах болтугай. Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна. Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал, Түүний эрх мэдэл мөнхөд байх болно. Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ» хэмээв. Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчилсан үед Даниел амжилт олсоор байв.

Хуваалцах
ДАНИЕЛ 6 унших