Даниел 2:19-23

Даниел 2:19-23 АБ2013

Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав. Даниел хэлэхдээ —Бурханы нэр мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх. Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг Тэрээр хаадыг босгодог бас унагадаг Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, Хэрсүүд мэдлэгийг өгдөг. Гүн хийгээд нууц юмсыг Тэр л илчилдэг. Харанхуйд юу буйг Тэр мэддэг Гэрэл Түүнтэй хамт оршдог. Эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан, Хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн Танаас бидний гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн. Хааны асуудлыг Та Бидэнд мэдүүлсэн билээ гэв.