Даниел 1:4-7

Даниел 1:4-7 АБ2013

Залуус бие махбодын согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц, ялгаж салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэх чадвартай байх ёстой байлаа. Тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заах ёстой байв. Хаан тэдэнд амттан шимттэнээсээ болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орох байлаа. Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв. Тайгануудын ахлагч тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абеднего гэж нэрлэв.