Даниел 1:2-4

Даниел 1:2-4 АБ2013

Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ. Тэгээд хааны удам хийгээд язгууртнуудаас оролцуулсан Израилийн хөвгүүдээс авчрахыг тайгануудынхаа ахлагч Ашпеназад, хаан тушаав. Залуус бие махбодын согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц, ялгаж салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэх чадвартай байх ёстой байлаа. Тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заах ёстой байв.