Колоссай 1:24-27

Колоссай 1:24-27 АБ2013

Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг. Бурханы үгийг та нарын төлөө гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм. Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм.

Колоссай 1:24-27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв