КОЛОССАЙ 1:24-27
КОЛОССАЙ 1:24-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг. Бурханы үгийг та нарын төлөө гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм. Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм.
КОЛОССАЙ 1:24-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Одоо би та нарын төлөө зовохдоо баярлаж байна. Би махан биедээ Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлон дотор юу дутагдаж буйг нөхдөг. Бурханы үгийг биелүүлэхийн тулд та нарын тусын тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би энэхүү чуулганы үйлчлэгч болсон юм. Тэрхүү нууц нь өнгөрсөн үеүдээс, үр удмуудаас нууцлагдаж байсан боловч одоо Өөрийнх нь ариун хүмүүст илэрхийлэгджээ. Бурхан харь үндэстнүүдийн дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг тэдэнд мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарын дотор байгаа алдрын найдвар болох Христ мөн.