Амос 5:10-15

Амос 5:10-15 АБ2013

Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг. Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй. Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ! Хай, ёрын мууг бус, сайныг хай, Тэгвэл амьд үлдэнэ. Та нарын хэлсэн ёсоор түг түмдийн Бурхан ЭЗЭН Тийнхүү та нартай хамт байх болтугай. Мууг үзэн яд, сайныг хайрла Дааман хаалган дээр шүүхийг тогтоо. Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магад.